Шилдэг малчин, малчны байгууллагыг шалгаруулна

November 09, 2022

МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА СУНГАГДЛАА

Монголын Тогтвортой Ноолуурын Платформын зүгээс “Шилдэг малчин, малчны байгууллага-2022”-ыг шалгаруулна. Тус платформын зүгээс ‘Үндэсний тогтвортой ноолуурын өдөр’-ийг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээгээр ноолуурын өртгийн сүлжээний тогтвортой байдлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй малчин, малчны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин урамшуулж, тэдгээрийн сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд шилдэг малчин, малчны байгууллагыг тодруулах сонгон шалгаруулалтыг дараах 4 төрлөөр шалгаруулах ба Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

1. Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж буй байгууллага - https://bit.ly/3NMNlOm

2. Өвлийн бэлтгэлийг хангаж малын тавлаг байдлыг хангасан малчин өрх - https://bit.ly/3teHPea

3. Малын үүлдэр угсааг сайжруулж, түүхий эдийн чанарыг сайжруулсан малчин өрх - https://bit.ly/3WWpAYD

4. Залуу малчин /эмэгтэй эсвэл эрэгтэй/ - https://bit.ly/3UHWB8Z

Шалгаруулалт тус бүрийн шалгуурыг дараах холбоосоор орж үзнэ үү. 

Платформ нь ноолуурын салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох зорилгоор байгуулагдсан хамтын ажиллагаа, итгэлцэл, манлайллын талбар юм. 

Холбоо барих: 8010-2865