Тогтвортой санхүүгийн долоо хоногт оролцсон гадны зочид Говь компанитай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа 2023 оны 6-р сарын 13-наас 6-р сарын 16-ны хооронд зохион байгуулагдсан “Ногоон, тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын чуулганд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) дэмжлэг үзүүлэн, оролцлоо.
Дэлгэрэнгүйг: https://bit.ly/465v4Vj
Монголын Тогтвортой Ноолуурын Платформ нь тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжүүлэлтийн талаарх яриа хэлэлцээрт оролцож, энэхүү арга хэмжээний дараа гадны зочидод Говь ноолуурын үйлдвэртэй танилцах аяллыг Говь компанитай хамтран зохион байгууллаа.