ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛЛАА

December 24, 2020

Монголын ноос, ноолуурын нэр хүндийг дэлхийн зах зээлд өсгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалын албаны Стандартын хороо “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн удирдамж” тогтолцооны стандартыг Европын Холбооны Step EcoLab төсөлтэй хамтран боловсруулж дууслаа. Энэхүү стандартыг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа - 2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт - 2030” бодлоготой уялдуулан текстилийн салбарыг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлийн зарчим, стандартыг хангасан салбар болгох зорилготой юм.Тус стандарт нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, эрчим хүчний хэрэглээ, химийн бодисын хэрэглээ, үйлдвэрлэлийн хог хаягдал, нийгмийн хариуцлага, хөдөлмөр хамгаалал, мал амьтны эрх зэрэг өргөн хүрээг хамарч байна.Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын алба нь энэхүү стандартын хүрээнд тохирлын үнэлгээ хийж, “Mongolian Noble Fibre – Sustainable cashmere“ тохирлын гэрчилгээ олгож, баталгаажуулах юм. Стандартыг боловсруулсан ажлын хэсэг ноос, ноолуурын үйлдвэрүүдийн саналыг авсны дараа СХЗГ-ын Техникийн хороогоор хэлэлцүүлж Монгол Улсын үндэсний стандарт болгож батлагдана

Эх сурвалж: Монголын Ноос Ноолуурын Холбоо