"НЭХМЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ" тэтгэлэг олголоо

September 12, 2023

Салбар дахь хүний нөөцийн хомсдолыг шийдвэрлэх мөн Монгол Улсад тогтвортой ноолуурыг дэмжих хүрээнд, нэхмэлийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой, ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуульд нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй 13 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа.

ХХААХҮЯ-ны судалгаагаар жилд Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 250 гаруй инженер технологийн ажилтан хэрэгцээтэй хэдий ч жил бүр 10 хүрэхгүй оюутан энэ чиглэлээр их дээд сургуульд элсэн суралцахаар сонгож байгаа нь ноолуурын салбарт мэргэшсэн хүний нөөцийн хомсдолтой байгааг илтгэж байна.

Тэтгэлэгийн хөтөлбөрийг НҮБХХ-ийн Тогтвортой ноолуурын платформ 2022 онд ШУТИС-тай хамтран санаачласан ба Европын Холбооны санхүүжилттэй "МУ-д Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн зүгээс хоёр дахь удаагаа санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.