"Ноолуурын салбарын тогтвортой байдал" олон улсын хурал 9-р сард болно

June 20, 2021

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл нь "Ноолуурын салбарын тогтвортой байдал" сэдэвт  олон улсын хурлыг 9-р сарын 8-11, 14-16-нд хоёр хэсэгтэй зохион байгуулах гэж байна. Хурлаар дараах сэдвүүдийн талаар болон ноолуурын салбарт тулгарч буй бусад бэрхшээлүүдийн талаар хэлэлцэх аж.

- Бэлчээрийг хамгаалах

- Малчдын амьжиргаа

- Малын тавлаг байдал

 -Хөнгөн үйлдвэр, тeхнологийн шинэчлэл

- Биологийн олон янз байдал 

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурлын албан ёсны веб хуудсаас авна уу.

Эх сурвалж: Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл