МТНП дэлхийн нэр хүндтэй брендүүдийн төлөөлөлтэй онлайн уулзалт хийлээ
Монголын Тогтвортой ноолуурын платформ (МТНП) нь дэлхийн нэр хүндтэй Burberry, Hugo Boss, Kering, Patagonia, Schneider, Esprit зэрэг брэндүүдийн төлөөлөлтэй онлайн уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад текстиль болон загварын салбараар дамжуулан цаг уурын өөрчлөлтийн эсрэг эерэг нөлөө үзүүлэхээр ажиллаж буй олон улсын ТББ болох Textile Exchange-ийн төлөөлөл мөн оролцсон бөгөөд МТНП-ийн зүгээс сүүлийн үеийн мэдээ мэддэллийг талуудтай хуваалцлаа. Уулзалтын үеэр дэлхийн брэндүүд Монгол улсад ноолуурын салбарт мөрдөгдөж буй стандартууд, мөн бэлчээрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн, “Малчны хотхоноос дэлхийн тавцанд” гэсэн түүхийг өгүүлэх нь худалдан авагчдын сонирхлыг татна гэдгийг брендүүдийн төлөөлөл хурлын үеэр дурьдав. Талууд дараа жилийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж санал нэгдэв.
