Монголын Тогтвортой Ноолуурын Платформын Удирдах Зөвлөл хуралдлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформын дөрөв дэх удаагийн Удирдах зөвлөлийн хурал болж тус Платформын өнгөрсөн хоёр жилийн хугацааны ажлын үр дүнг хэлэлцлээ.Тус Платформ нь Монголын ноолуурын салбарын оролцогч талуудыг нэгтгэх, Монгол ноолуурыг тогтвортой ноолуур болгох чиглэлд харилцан яриа хэлэлцээр орнүүлэх, санал солилцох талбар юм. Хурлын үеэр МУ-ын засгийн газрын урт хугацааны бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, ноолуурын салбарыг тогтвортой, ногоон, байгальд ээлтэй болгох чиглэлд тодорхой зорилт бүхий талуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг оролцогчид онцоллоо.
