Гадаад зах зээлийн зөвлөх багийн 2023 оны анхны уулзалт
Монголын Тогтвортой Ноолуурын Платформын зүгээс брендийн төлөөлөлтэй 2023 оны анхны уулзалтыг онлайнаар зохион байгуулсан бөгөөд Schneider Group, Patagonia, Burberry, Alex Begg, Chanel, Esprit зэрэг брендийн төлөөллүүд болон Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, Англид төвтэй Текстайл Эксчэйнж (Textile Exchange) байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Платформын зүгээс 2023 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Платформын нь АДАПТ төсөлтэй хамтран "Үндэсний тогтвортой ноолуурын өдөр" арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд АДАПТ төсөл хэрэгжиж буй аймгуудад ноолуурын мөшгих тогтолцоог хангах жишиг тогтоох ажлыг 2023 онд эхлүүлэх юм. Мөн, тогтвортой ноолуурыг гадаад зах зээлд таниулах контент боловсруулах ажлыг хийхээр төлөвлөөд байгаа талаар танилцуулав.
Текстайл Эксчэйнж байгууллагын зүгээс ноолуурыг Preferred Fiber Matrix буюу Эрэлттэй ширхэгтийн матрикст оруулахаар Монголд хэрэгжүүлж буй төслийн судалгааны явцын талаар танилцуулав. Текстайл Эксчейнж байгууллага монголын тогтвортой ноолуурыг брендүүдтэй холбохоор ажиллаж байгаа талаар гэдгийг дурдав. Хариуцлагатай нүүдэлчин стандартыг бусад стандартуудтай хэрхэн уялдуулах талаар ажлууд эхлүүлж байгаа талаар танилцуулав.
Брендүүдийн хувьд монголын ноолуурын салбарын тогтвортой байдлыг хэрхэн хангаж байгаа, хир ахиц дэвшил гарч байгаа талаар мэдээлэл авахыг хүсч байгааг уламжлав. Талууд цаашид Монголоос тогтвортой ноолуурыг хэрхэн ханган нийлүүлэх талаар санал солилцов.
Алекс Вегг (Alex Begg) компанийн төлөөлөгч хэлэхдээ: “Байглийн ширхэгтийн гэрчилгээжүүлэлт гэдэг нь сүүлийн нэг жил хагасын хугацаанд хамгийн их яригдаж байгаа сэдэв болж байгаа.Тэрээр Монгол улсын хувьд ноолуураа гадаадын аль нэг улс руу гаргах гэж байгаа л бол тухайн ноолуурыг мөшгөсөн бөгөөд гэрчилгээжүүлсэн гэсэн тамгатай бичиг дагалдах ёстой” гэлээ.
